Дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, Тооллогынажлыг зохион байгуулах салбар комисс байгуулах тухай
2016 оны 04 сарын 25 өдөр Дугаар А / 183
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого явуулах тухай” 439 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/298 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг удирдан зохион байгуулах Дүүргийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2. Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг байгууллагадаа зохион байгуулж ажиллах комиссыг 2016 оны 05 дугаар сарын 1-ний дотор байгуулан ажиллаж, дүнг 2016 оны 5 дугаар сарын 15-ны дотор Дүүргийн тооллогын комисст ирүүлэхийг нийслэл, дүүргийн өмчит байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай.
3. Нийслэл,дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг Сангийн сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журам, төрийн болон орон нутгийн өмчийн тооллогын маягтын заавар, аргачлалын дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон зохион байгуулж, нэгтгэлийг Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт 2016 оны 06 дугаар сарын 10-ны дотор танилцуулахыг Дүүргийн тооллогын комисс /Ш.Бат-Өлзий/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн нэгдүгээр хавсралт
2016 ОНЫ ДҮҮРГИЙН ЭД ХӨРӨНГИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН КОМИСС
Комиссын дарга: Ш.Бат-Өлзий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Орлогч дарга: С.Болорцэцэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга: А. Цэндсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн
Гишүүд: А.Пүрэвсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга
Б.Оюунбилэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
А.Төгссайн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн халамжүйлчилгээ хариуцсан орлогч дарга /зөвшилцсөнөөр/
Б.Бадамханд Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн
Б.Болдбаатар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн
Б.Чимэдцэеэ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын орлогын эдийн засагч
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
