Зөвшөөрөгдөөгүй цэгт амьд мал худалдаалахыг хориглох тухай

1

Зөвшөөрөгдөөгүй цэгт амьд мал худалдаалахыг хориглох тухай

2016  оны 04 сарын 27 өдөр                                 Дугаар А / 186

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2002 оны 133 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 451 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    Тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт зах” ХХКомпаний хашаанд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл амьд мал худалдаалахыг зөвшөөрсүгэй. 

2.    Зөвшөөрөгдсөн цэгээс бусад байршилд амьд мал худалдаалах, нядалгаа хийх, арьс шир авах, гэр барих, бусад ийм төрлийн үйлчилгээ явуулахыг хориглосугай.

3.    Амьд мал худалдаалах цэгээс бусад цэгт худалдаалсан наймаачдыг зөвшөөрсөн цэгт байршуулах, хяналт шалгалтыг зохион байгуулсугай. 

4.    Малын худалдааг олон нийтэд сурталчилахыг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба /У.Буян-болор/-д, Амьд малын худалдаанд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/-т, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Замын цагдаагийн тасаг /С.Жавхланбаатар/-т, Нийгмийн хэв журам сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /Ш.Цогбаатар/-т, захирамжийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т, 32 дугаар хорооны Засаг дарга /Г.Мөнхтулга/-д нарт тус тус үүрэг болгосугай. 

5.    Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хажидмаа/-д даалгасугай. 

 

 

ЗАСАГ ДАРГА                 М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.