Засварын ажил гүйцэтгэх тухай

3

2015.08.11     А/327

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дулааны шугамын эвдэрлээс үүдэн зайлшгүй засвар хийх нөхцөл байдал үүссэн тул дүүргийн 2 дугаар Прокурорын газрын архивын өрөөний засварын ажилд зориулж 5.000.000 /таван сая/ төгрөгийн дэмжлэгийг тус газарт олгосугай.

            2. Засварын ажилд шаардагдах 5.000.000 /таван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

3. Төсвийн  гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг танилцуулж  ажиллахыг Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т үүрэг болгосугай

 

 ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.