Сахилгын шийтгэл ногдуулах тухай

4

2015.08.10                                                               А/326

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Нийслэлийн аудитын газраас хийсэн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” санал дүгнэлт авсан “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын захирал С.Мөнхбат, “Сонгинохайрхан” нийтлэг үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Г.Сарантуяа нарт сахилгын шийтгэл ногдуулж үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20% /хорин хувь/-аар бууруулсугай.
  2. Санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” дүгнэлт авсан Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нягтлан бодогч С.Нандинцэцэг, “Сонгинохайрхан” нийтлэг үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нягтлан бодогч С.Сүндэрмаа нарт хариуцлага тооцож тушаалын хуулбарыг дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст ирүүлэхийг “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын захирал /С.Мөнхбат/, “Сонгинохайрхан” нийтлэг үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал /Г.Сарантуяа/ нарт тус тус үүрэг болгосугай.
  3. Дээрх байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд цаашид тогтмол хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллахыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга /С.Болорцэцэг/-т үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч /Б.Батдорж/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.