Хүчтэй цасан шуурганы үед ажилласан зардлыг нөхөн олгох тухай
2016 оны 04 сарын 27 өдөр Дугаар А / 187
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3а, 29.2,Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1,Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын 2016 оны А/70 дугаар захирамж, Монгол Улсын Зам тээврийн сайдын 2016 оны 49 дүгээр тушаалыг тус тус үндэслэнЗАХИРАМЖЛАХ нь:
1. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга шуурч зам даваа хаагдаж автотээврийн хэрэгсэл зорчиход аюултай нөхцөл байдал үүсч эрэн хайх, аврах ажиллагаанд зарцуулагдсан 2.180.000 /хоёр сая нэг зуун наян мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас тооцож гаргахыг Тамгын газрын дарга /Ш.Бат-Өлзий/-д зөвшөөрсүгэй.
2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хажидмаа/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
_____ оны ____ дугаар сарын ____-ний өдрийн
____-р захирамжийн хавсралт
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫН ТООЦОО
|
№ |
Нэр төрөл |
Нэг бүрийн үнэ |
Тоо ширхэг /литр/ |
Бүгд үнэ |
|
1. Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон автомашин /2 өдөр/ |
||||
|
1 |
84-07 УБД Ланд круйзер 80 |
1590 |
120 |
193.980 |
|
43-29 УБС Газель |
1530 |
110 |
168.300 |
|
|
2 |
Ковш /Онцгой байдлын хэлтэс-1/ |
1590 |
402 |
637.720 |
|
Ажиллласан шатахууны зардал |
1 000 000 |
|||
|
2. Хоолны зардал /2 хоног/ |
||||
|
1 |
Хоолны зардал 2 хоног*45 хүн*6000төг |
6000 |
140 |
1.080.000 |
|
3. Холбооны зардал |
||||
|
1 |
Жи мобайл нэгж |
5000 |
20 |
100.000 |
|
Нийт дүн |
2.180.000 |
|||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
