Гэрээ байгуулах тухай

1

2015.08.10                                                                                               А/325

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/328 дугаар “Ажил эрчимжүүлэх тухай” захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын бүсчлэлээр хариуцсан хороод, үйл ажиллагааны чиглэлийг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан 7 дугаар хорооны хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ-т шилжүүлж байгаатай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрийн хог хаягдлыг ачиж тээвэрлэдэг хог тээврийн автомашиныг Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөхийг “Сонгинохайрхан” нийтлэг үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Б.Сарантуяад зөвшөөрсүгэй.
  3. Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын гүйцэтгэх захирлуудтай “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ” байгуулах ажлыг зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т даалгасугай.
  4. “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-ний хэрэгжилтэнд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч  /Б.Батдорж/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.