Хөрөнгө гаргах тухай
2016 оны 04 сарын 29 өдөр Дугаар А / 192
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 7.5 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 163 дугаар тогтоол, Монгол улсын Хууль зүйн сайдын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/262 тоот захирамжийг тус тус үндэслэн захирамжлах нь:
1. Дүүргийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, байгууллагын улсын ээлжит тооллогыг явуулах, хяналтын тооллого хийх, тооллогын дүгнэлт болон зохион байгуулалтын зардалд зориулан 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ш.Бат-өлзий/-т зөвшөөрсүгэй.
2. Батлагдсан төсөвт зарцуулагдах 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн зардлын задаргааг хавсралтаар баталсугай.
3. Нийслэлийн аж ахуйн нэгжийн 2016 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу тооллогод аж ахуйн нэгжийг бүрэн хамруулан, тооллогын дүнг тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөхийг Улсын бүртгэл, статистикийн хэлтэс /Л.Энхбаяр/-т даалгасугай.
Засаг дарга М.Чинболд
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
_____ оны ____ дугаар сарын ____-ний өдрийн
____-р захирамжийн хавсралт
аж ахуйн нэгж байгууллагын 2016 оны тооллогын мониторингийн зардалын тооцоо
|
№ |
Зардалын төрөл
|
Хэмжих нэгж
|
Нэг бүрийн үнэ /Төгрөгөөр/
|
Нийт зардал /Төгрөгөөр/
|
|
1 |
Хэлтсийн холбооны зардал
|
Ширхэг |
|
100.000 |
|
2 |
Мониторингоор явах унааны зардал
|
Литр |
|
300.000 |
|
3 |
Нийт зардал |
400.000 |
||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
