
2015.08.07 А324
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа дүүргийн прокурорын газрын орлогч прокурор С.Батсүрэн, хяналтын прокурор Б.Гантулга, эмнэлэгийн ажилчдын баярын өдрийг тохиолдуулан дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн асрагч С.Баасансүрэн, Ц.Алтантуяа, Эрүүл мэндийн төвийн хоол зүйч Д.Батцацрал, эмч М.Түвшинжаргал, сувилагч Л.Мөнхцэцэг, Л.Цэвэлмаа, асрагч Д.Ариунгэрэл нарыг дүүргийн Засаг даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасугай.
2. Шагналд шаардагдах 630,000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны.........сарын.............-ны..өдрийн
.........захирамжийн хавсралт
ТӨСВИЙН ЗАДАРГАА
|
№ |
Шагналын нэр |
Тоо хэмжээ |
Нэг бүрийн үнэ |
Нийт үнэ /төгрөгөөр/ |
|
1 |
Өргөмжлөл |
9 |
20,000 |
180,000 |
|
2 |
Дагалдах мөнгө |
9 |
50,000 |
450,000 |
|
|
Дүн |
|
|
630,000 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
