Сургалт зохион байгуулах тухай

3

Сургалт зохион байгуулах тухай

 

2016  оны 05 сарын 11 өдөр                                 Дугаар А / 202

            Монгол  Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дах заалт, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.5 дахь заалт,Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/710 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.    Тус дүүргийн тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нарыг чадавхжуулах сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

2.  Сургалтын төсвийг хавсралтаар баталсугай. 

3.    Батлагдсан төсөвт зарцуулах 456.500 /дөрвөн зуун тавин зургаан мянга таван зуун/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангийн зардлаас гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч /Г.Нарантуяа/-д зөвшөөрсүгэй. 

4.    Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хажидмаа/-д даалгасугай. 

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

  

                        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн___ -р

захирамжийн хавсралт

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ТОХИЖИЛТ, ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ НАРЫГ

ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫН ТӨСӨВ

 

 

 

Зардлын нэр

 

Тооцоолол

Нэг бүрийн үнэ

 

Нийт үнэ

1

Кофе, брек

41*3

1.500

184.500

2

Үзэг бал,  хавтас

36

2.000

72.000

3

Багшийн урамшуулал

 

 

200.000

4

Нийт дүн

456.500






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.