Ажлын хэсэг байгуулах тухай
2016 оны 05 сарын 11 өдөр Дугаар А / 203
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дах заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудтай хог тээврийн гэрээ хийдэггүй, хог хаягдал гаргасны хураамжийг төсөвт төвлөрүүлдэггүй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч:
Т.Сүхбаатар Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга
Гишүүд:
Г.Ууганбаяр Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
Б.Бат-Өнө Татварын байцаагч /зөвшилцсөнөөр/
Б. Энхцэцэг МХХ-ийн улсын байцаагч /зөвшилцсөнөөр/
А.Мягмардолжин ИХХ ТББ-ын төслийн удирдагч
С.Мөнхбат ТҮТ ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал
Д.Мөнхцэцэг ТЦҮ ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал
Нарийн бичгийн дарга:
Д.Хандбадам ДБТХ-ийн орчны бохирдол, сууц өмчлөгчдийн холбоод хариуцсан мэргэжилтэн
2. Хяналт шалгалт хийх ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.
3. Ажлын хэсгийн шатахууны зардалд 60.000 /жаран мянган/ төгрөгийг тээвэр
шатахууны зардлаас гаргахыг нягтлан бодогч /Г.Нарантуяа/-д зөвшөөрсүгэй.
4. Хог хаягдлын тухай хууль зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэг /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хавсралт
ХОГ ТЭЭВРИЙН ГЭРЭЭ ХИЙДЭГГҮЙ АЖ АХУЙН НЭГЖ
БАЙГУУЛЛАГУУДАД ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ
НЭГ. ЗОРИЛГО
Хог тээврийн гэрээ хийдэггүй аж ахуйн нэгж байгууллагуудад тухайн байгууллагаас гарсан хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байгаа эсэхэд хяналт тавьж, хог хаягдал гаргасны хураамжийг төсөвт төвлөрүүлж байгаа байдлыг шалгах
ХОЁР. ШАЛГАЛТЫН ХУГАЦАА
2016 оны 05 дугаар сарын 16-25-ны өдрүүдэд
ГУРАВ. ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН ЧИГЛЭЛ
Ø Хог хаягдлыг хэрхэн тээвэрлэж байгаа талаар
Ø Хог хаягдал тээвэрлэх гэрээ хийсэн эсэх
Ø ИТХ-ын 2009 оны 63, 2011 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар
Ø Хог хаягдлын тухай хуулийн 8, 23 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаар
ДӨРӨВ. ШАЛГАЛТЫН ҮР ДҮН
Шалгалтын дүнг дүүргийн Засаг даргын орлогчид танилцуулах
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
