Эко клуб байгуулах тухай

1

2015.08.07             А/322

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/33 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын 1 дүгээр хэсгийн 1.3.2,  Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны А/53 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, зорилгоор сургууль орчмыг цэцэрлэгжүүлж, үлгэр жишээ тохижилттой, хоггүй цэвэр байлгах үйл ажиллагаанд хүүхэд, залуучуудын идэвх оролцоо, санаачлагыг өрнүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөгөө өгөх үүрэг бүхий “Эко клуб”-ыг дүүргийн Ерөнхий боловсролын сургууль бүрт байгуулсугай.
  2. “Эко клуб”-ыг тухайн сургуулийн захирлаар удирдуулан, гишүүдэд сургалтын менежер, биологийн багш, 1-12 дугаар ангийн төлөөлөл болох нийт 25-30 сурагчдын бүрэлдэхүүнтэй байхаар баталсугай.
  3. “Эко клуб”-т мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгч Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны А/53 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтыг ажлын чиглэл болгон нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад даалгасугай.
  4.  “Эко клуб”-уудын ажлыг хянах, дүгнэх, урамшуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс/Т. Сүхбаатар/,  Боловсролын хэлтэс /М.Баяраа/ -т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 М. ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.