Гадаадад томилон ажиллуулах тухай
2016 оны 05 сарын 17 өдөр Дугаар А / 206
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыгтус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Нонсан хотод болох Эрчимжсэн газар тариалан, хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэнд оролцуулахаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Бат-Өлзий, Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Тулга, тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны ахлах мэргэжилтэн Г.Батзориг нарыг 2016 оны 05 дугаар сарын 24-нөөс 28-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад томилон ажиллуулсугай.
2. Албан томилолтын үр дүнгийн тайлан, авч хэрэгжүүлэх санал дүгнэлтээ ирснээс хойш 7 хоногийн дотор Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд хүргүүлэхийг томилогдсон албан хаагчдад үүрэг болгосугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
