“Даншиг наадам-хүрээ цам” шашин соёлын наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

1

2015.08.06                                                          А/318

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дах  хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Даншиг наадам-хүрээ цам” шашин соёлын  наадмаар хүй долоон худагт ажиллах ажлын хэсгийг дараах бүрэлдхүүнтэй байгуулсугай. Үүнд:

 

Ажлын хэсгийндарга:

Б. Батдорж

Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

     

Гишүүн:

   

 

Т. Сүхбаатар

Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга

 

Н. Амаржаргал

Захиргаа, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

 

Б.Нацагдорж

Худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга

Г.Отгонбаяр

Тамгын газрын ня-бо

 

      2. Даншиг наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын арга хэмжээний хүрээнд хүй долоон худгийн үйлчилгээнд ажиллах албан хаагчдын нэрийг нэгдүгээр, үйлчилгээнд зарцуулагдах зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     3. Даншиг наадмыг зохион байгуулахтай холбогдуулан гарах нийт зардал  1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг, баяр наадмын өдөр ажилласан албан хаагчдын цалинг холбогдох хуулийн дагуу олгохыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д тус тус зөвшөөрсүгэй.

     4. Захирамжийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Б. Батдорж/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                 М. ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

     ......оны .... -р сарын ..... өдрийн .....-р 

          захирамжийн нэгдүгээр хавсралт

 

Даншиг  наадмын өдрүүдээр хүй долоон худагт

үйлчилгээнд ажиллах албан хаагчдын нэр,  хуваарь

 

Албан хаагчдын нэр

Албан тушаал

Холбоо барих утас

Ажиллах сар өдөр

  1.  

Н.Амаржаргал

ЗХХ-ийн ахлах мэргэжилтэн

98114698

2015 оны 08 дугаар сарын 08

 

  1.  

Б.Аззаяа

ЗХХ-ийн мэргэжилтэн

99155969

  1.  

С.Төмөрбүс

ЗХХ-ийн архивч

99778125

2015 оны08 дугаар сарын 09

 

  1.  

С.Оюундарь

ЗХХ-ийн мэргэжилтэн

99298184

 

     Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

    2015 оны.........сарын.............-ны..өдрийн                   .........захирамжийн хоёрдугаар хавсралт

 

Зардлын төсөв

 

Зардлын төрөл

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ

Мөнгөн дүн

  1.  

Айраг, цагаан идээ, чихэр, жимс, салатны материал

-

-

1150,000

  1.  

Хонь

1

250,000

250,000

  1.  

Бензин

 /Хүй 7 худагт аж ахуйн тасаг/

2

75,000

200,000

  1.  

Бензин

Хүй долоон худагт ажиллах албан хаагчид

10

20,000

200,000

     5.

Нийт

 

 

1,800,000

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.