Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай
2016 оны 05 сарын 18 өдөр Дугаар А / 210
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 9 аж ахуйн нэгж, 18 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэнийг хавсралтаарбаталсугай.
2. Энэ захирамжгарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын2012 оны 319 дугаар захирамжийн Свифтланд марк ХХК, 2014 оны А/155 дугаар захирамжийн Цэдэвсүрэн Баярсайхан, 2015 оны А/174 дугаар захирамжийн Сэлүүхэн ХХК, 2013 оны 162 дугаар захирамжийн Цэдэнбал Төмөрсанаа, 2014 оны А/453 дугаар захирамжийн Самбуу Сумъяа,2012 оны 199 дугаар захирамжийн Моонон Батжаргал, 2015 оны А/453 дугаар захирамжийн Амармэнд Пүрэвхүү, 2015 оны А/377 дугаар захирамжийн Цэндээ Анхбаяр, 2010 оны 141 дугаар захирамжийн Намжилдорж Гантөгс, 2013 оны 489 дугаар захирамжийн Дугар Оюунчимэг, 2014 оны А/453 дугаар захирамжийн Батсүх Золжаргал, 2014 оны А/431 дугаар захирамжийн Цэцэгсүрэн Бямбасүрэн, 2012 оны 199 дугаар захиармжийн Голденгоат ХХК, 2005 оны 37 дугаар захирамжийн Улаанбаатар импекс ХХК, 2013 оны 85 дугаар захирамжийн Улаанбаатар импекс ХХК, 2014 оны А/252 дугаар захирамжийн Норовсүрэн Түвшинбаяр, 2015 оны А/493 дугаар захирамжийн Цогоо Чинбат, 2012 оны 46 зугаар захирамжийн Рэнцэнгэ Өлзийбат, 2014 оны А/252 дугаар захирамжийн Билгүүн глобал ХХК, 2012 оны 291 дугаар захирамжийн Батрагчаа Түвшинтөр, 2015 оны А/01 дугаар захирамжийн Ханд Эрдэнэбат, 2009 оны 335 дугаар захирамжийн Пүрэвдорж Базаррагчаа, 2015 оны А/506 дугаар захиармжийн Говьнирун ХХК, 2014 оны А/155 дугаар захирамжийн Реактив ХХКнарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийнӨмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
