Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах тухай

1

     Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн   хэлбэрээр орлуулан хаалгах тухай

2016  оны 05 сарын 17 өдөр                                 Дугаар А / 209 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 102 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. 2016 оны эхний хагас жилийн Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсугай. 

2. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн тоо бүртгэлийг хөтлөх, төлбөрийн хэмжээг тогтоох, зохих дансанд тушаалгах, мөнгөн төлбөрөөс зайлсхийгчдийн асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллагатай хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, иргэдэд хөнгөн шуурхай үйлчилж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хур А.Баттулга/-т үүрэг болгосугай. 

3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Ш.Бат-Өлзий/-д даалгасугай 

 

ДАРГА                                   М.ЧИНБОЛД

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.