Зардалыг нөхөн олгох тухай
2016 оны 05 сарын 18 өдөр Дугаар А / 211
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 3.5 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалыг тус тус үндэслэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 23 дугаар гудамж Байшинтын аманд гарсан ой, хээрийн түймэрийг унтраахад гарсан шаардагдах зардал 350.000/гурван зуун тавин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас тооцож гаргахыг Тамгын газрын дарга /Ш.Бат-Өлзий/-д зөвшөөрсүгэй.
2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хажидмаа/-д үүрэг болгосугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хавсралт
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР УНТРААСАН ЗАРДЛЫН ТООЦОО
|
№ |
Нэр төрөл |
Нэг бүрийн үнэ |
Тоо ширхэг |
Бүгд үнэ |
|
1. |
Шатахууны зардал 4 автомашин |
1530 |
150 л |
200.000 |
|
2. |
Хоолны зардал /1 хоног/*32 хүн * 8000 төг |
8000 |
32 |
150.000 |
|
|
Дүн |
350.000 |
||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
