Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээнийхугацаа сунгах,газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай
2016 оны 05 сарын 18 өдөр Дугаар А /214
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дэх хэсэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 3иргэний газар эзэмших эрхийн хугацааг сунгасныг нэгдүгээр хавсралтаар, 44 иргэнийгазар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчилж баталгаажуулсаныг хоёр дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын2000 оны Б/17 дугаар захирамжийн Р.Санжид, 2005 оны 158 дугаар захирамжийн Ч.Урангоо, 2006 оны 337 дугаар захирамжийн Б.Төмөр-Очир,2006 оны 83 дугаар захирамжийн Ө.Наранхүү, 2015 оны А/483 дугаар захирамжийн М.Мөнхцэцэг, 2014 оны А/46 дугаар захирамжийн Ч.Чимэддорж, 2012 оны 293 дугаар захирамжийн Б.Алтанцэцэг, 2015 оны А/525 дугаар захирамжийн В.Төмөрбаатар, 2014 оны А/418 дугаар захирамжийн Д.Дондовдорж, 2014 оны А/404 дүгээр захирамжийн С.Дуламсүрэн, 2008 оны 328 дугаар захирамжийн Д.Должинсүрэн, 2014 оны А/46 дугаар захирамжийн Л.Сандагдорж, 2005 оны 177 дугаар захирамжийн Л.Цэрэндагва, 2015 оны А/264 дүгээр захирамжийн Б.Буянхишиг, 2014 оны А/404 дүгээр захирамжийн Ц.Сүхбаатар, Д.Ган-Эрдэнэ, 2008 оны 100 дугаар захирамжийн Г.Пүрэвхүү, 2003 оны 87 дугаар захирамжийн Л.Сүхбат, 2014 оны А/189 дүгээр захирамжийн Г.Баасанжав, 2012 оны 155 дугаар захирамжийн Л.Болдбаатар, 2013 оны 268 дугаар захирамжийн Б.Мөнхцэцэг, 2014 оны А/319 дүгээр захирамжийн Т.Отгонжаргал, 2015 оны А/169 дүгээр захирамжийн А.Өнөржаргал, 2015 оны А/45 дугаар захирамжийн Ц.Баярмаа, 2014 оны А/321 дүгээр захирамжийн Ж.Оюунчимэг, 2013 оны 309 дүгээр захирамжийн С.Сүхбаярсайхан, 2012 оны 259 дгээр захирамжийн Д.Өлзийжаргал, 2013 оны 309 дүгээр захирамжийн Ц.Эрдэнэхишиг, 2011 оны 86 дугаар захирамжийн М.Мөнхбулаг, 2013 оны 487 дугаар захирамжийн Б.Батзориг, 2012 оны 168 дугаар захирамжийн М.Батмөнх, 2015 оны А/45 дугаар захирамжийн Б.Гантулга, 2015 оны А/01 дүгээр захирамжийн, Б.Болортуяа, 2014 оны А/212 дугаар захирамжийн Б.Пүрэвсүрэн, 2009 оны 348 дугаар захирамжийн О.Сүрэнчимэг, 2012 оны 318 дугаар захирамжийн Х.Тогтох, Отгонтунгалаг, 2011 оны 400 дүгээр захирамжийн Х.Нэргүй, 2014 оны А/212 дугаар захирамжийн Ж.Өсөхцэцэг, 2013 оны 359 дүгээр захирамжийн Х.Ариунбаяр, 2014 оны А/214 дүгээр захирамжийн Д.Маналжав, 2008 оны 185 дугаар захирамжийн Д.Одонхүү, 2014 оны А/61 дүгээр захирамжийн Ч.Түмэнжаргал, 2016 оны А/101 дүгээр захирамжийн П.Шагдарсүрэн, Ш.Ган-Эрдэнэ, 2014 оны А/214 дүгээр захирамжийн И.Батсайханнарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийнӨмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
