Зочид төлөөлөгч хүлээн авах тухай
2016 оны 05 сарын 18 өдөр Дугаар А / 213
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,Төсвийн тухай хуулийн16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын Хот хоорондын харилцааны албаны дарга Хироши Моришима тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 05 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд хүлээн авсугай.
2. Төлөөлөгчдийгхүлээн авахадшаардагдах төсвийн тооцоог хавсралтаар баталсугай.
3. Батлагдсан төсөвт зарцуулагдах 1.695.200 /нэг сая зургаан зуун ерэн таван мянга хоёр зуун/ төгрөгийг дүүргийнЗасаг даргын Тамгын газрын Гадаад зочны зардлаас гаргахыг Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй.
4. Зочид төлөөлөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны үйл ажиллагааны журам”-ыг баримтлан, зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т үүрэг болгосугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хавсралт
ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ИЗҮНОКҮНИ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВАХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО
|
д/д |
Зардлын нэр |
Тоо ширхэг |
Тайлбар |
Нэг бүрийн үнэ /төг/ |
Нийт үнэ /төг/ |
|
1 |
Төлөөлөгчдөд үйлчлэх унааны зардал |
100 л шатахуун
|
5 өдөр |
1860 |
186000 |
|
2 |
Өдрийн хоол
|
8 хүн |
5 дугаар сарын 24-ний өдөр |
35000
|
280000 |
|
3 |
Оройн хоол
|
8 хүн |
5 дугаар сарын 24-ний орой
|
50000 |
400000 |
|
4 |
Оройн хоол |
8 хүн |
5 дугаар сарын 25-ны орой
|
50000 |
400000 |
|
5 |
Бэлэг дурсгал |
4 ш |
|
35000 |
140000 |
|
6 |
Орчуулагчийн зардал |
|
|
|
250000 |
|
7 |
Хулдаасан хэвлэл |
3.2 м2 |
|
6000 |
19200 |
|
8 |
Цэвэр ус |
40 |
|
500 |
20000 |
|
Нийт |
1695200 |
||||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
