Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай

2

Газар эзэмших эрхийн гэрчилгээний   хугацааг сунгах, газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай

 

2016  оны 05 сарын 18 өдөр                                 Дугаар А / 216

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.            Хавсралтанд заагдсан нэр бүхий 19 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасныг 1 дүгээр, 4 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчилж баталгаажуулсаныг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.            Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2006оны 380 дугаар захирамжийн М.Болдбаатар,Н.Найдансүрэн, 2005 оны 299 дугаар захирамжийн Б.Төмөрбаатар, Б.Зулцэцэг, Ж.Амарсанаа, Ө.Алтанчимэг, Н.Бадамханд, 2003 оны 235 дугаар захирамжийн Д.Эльбурс, 2015 оны А/08 дугаар захирамжийн Д.Түмэнбаатар, Д.Түмэндэмбэрэл, 2011 оны 48 дугаар захирамжийн Д.Болорчимэг, П.Навчаа, Б.Оюунгэрэл, С.Сэлэнгэ, Ж.Баярсайхан, А.Алтанзаяа, Д.Нарантуяа, Д.Энхтуяа, Ц.Батцэцэг 2011 оны 145 дугаар захирамжийн И.Байгалмаа, 2005 оны 299 дугаар захирамжийн Х.Шаует, Б.Мурат, 2001 оны Б/11 Ө.Пагмадорж нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

3.            Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.      

 

ДАРГА                                               М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.