Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай
2016 оны 05 сарын 18 өдөр Дугаар А / 217
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дэх хэсэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 4 аж ахуйн нэгж, 10 иргэний газар эзэмших эрхийн хугацааг сунгасныг хавсралтаарбаталсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын2011 оны 467 дүгээр захирамжийн Молом Баяртогтох, 2011 оны 182 дугаар захирамжийн Авто дизель ХХК, 2010 оны 167 дугаар захирамжийн Аюуш Чулуун, 2010 оны 392 дугаар захирамжийн Бор Гэрэлбат, 2010 оны 426 дугаар захирамжийн Шагдарсүрэн Оюун-эрдэнэ, 2010 оны 16 дугаар захирамжийн Цэдэвсүрэн Болдбаяр, 2011 оны 87 дугаар захирамжийн Монголын байгаль эхийн дуудлага сан ТББ, 2010 оны 255 дугаар захирамжийн Төмөр Сосорбурам, 2011 оны 87 дугаар захирамжийн Яргайтай дөрөлж ХХК, 2010 оны 275 дугаар захирамжийн Самуу Лхамсүрэн, 2004 оны 21 дүгээр захирамжийн Нинжээ Бат-Өндөр, 2010 оны 467 дугаар захирамжийн Фучеэр холдинг ХХК, 2008 оны 252 дугаар захирамжийн Лхагвасүрэн Тогтохбуян, 2009 оны 335 дугаар захирамжийн Жигжид Баттөгс нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийнӨмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
