Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ,зориулалт өөрчлөх тухай
2016 оны 05 сарын 18 өдөр Дугаар А / 218
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 31 дүгээр зүйл, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 2 иргэн, 6 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасныг хавсралтаар баталсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын2015 оны А/415 дугаар захирамжийн Ханджав Гэрэлт-Од, 2015 оны А/60 дугаар захирамжийн ДЗДТГ-т, 2011 оны 255 дугаар захирамжийн Мөрөөдлийн чацаргана ХХК, 2016 оны А/112 дугаар захирамжийн Одьтан ХХК, 2011 оны 338 дугаар захирамжийн Шандаст-Аргамаг ХХК, 2014 оны А/155 дугаар захирамжийн Дорлигжав Бямбажав, 2014 оны А/453 дугаар захирамжийн Арвин элбэг ХХК, Адад ХХК нарт хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийнӨмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
