Хүүхэд харах үйлчилгээний эрхлэх зөвшөөрөл олгох тухай
2016 оны 05 сарын 18 өдөр Дугаар А / 220
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалт, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/152 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд харах үйлчилгээ эрхлэх шаардлага,стандартыг хангасан иргэдийн нэрсийг хавсралтаар баталж, “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл”-ийг олгосугай.
2. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан иргэдтэй гэрээ байгуулахыгдүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв /Э.Энхтуул/-д,өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт тавин ажиллахыг хороодын Засаг дарга нар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв /Э.Энхтуул/-д тус тус үүрэг болгосугай.
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс/Б.Оюунбилэг/-т даалгасугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
