Ус ашиглуулах зөвшөөрөл олгох тухай

3

2015.07.31                                                               А/311

          Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Усны  тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, 28.8 дахь заалт, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2014 оны 29 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Хүнсний үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах хүсэлт ирүүлсэн                 “Шимт-Өргөл” ХХКомпанид арван жилийн хугацаагаар зөвшөөрөл олгосугай.
  1. Ус ашиглагч байгууллагад Ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулах, усны ашиглах боломжит нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс                   /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
  1. Усны мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон мэдээ, тайланг жил бүр                    12 дугаар сарын 25-ны дотор Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст ирүүлж байхыг ус ашиглагч байгууллагын удирдлага /Х.Долгормаа/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.