Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай
2016 оны 05 сарын 23 өдөр Дугаар А / 222
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны техникийн зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 728 /долоон зуун хорин найман/ иргэний газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсугай.
2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч газрын харилцааны алба / Г.Баярсайхан /-нд үүрэг болгосугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
