
2015.08.05 А/314
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.5 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэхь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дахь тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 07 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд орсон хүчтэй борооны улмаас үерийн аюулд өртсөн 5, 6, 7, 22, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрийн үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсугай.
2. Дээрх ажлыг Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтэс удирдан, Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГазар /Д.Мөнхцэцэг/, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГазар /С.Мөнхбат/, Нийтлэг үйлчилгээний төв ОНӨААТҮГазар /Г.Сарантуяа/ нар тус тусын хариуцсан нутаг дэвсгэрээр цэвэрлэхийг үүрэг болгосугай.
3. Үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэхтэй холбогдуулан үерийн аюулд өртсөн айл өрхийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг зохион байгуулахыг Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/-д, хөрсний бохирдолд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулахыг “Буян-Хөхий” мал эмнэлгийн алба /А.Амарбаян/-д, замын тэмдэг, тэмдэглэгээ сэргээн засварлах ажлыг Замын цагдаагийн тасгийн тасаг /С.Жавхлантбаатар/-т тус тус даалгасугай.
4. Зохион байгуулагдах ажлуудын гүйцэтгэлд шаардагдах зардлыг нэгдүгээр, төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
5. Батлагдсан төсөвт зарцуулагдах 10.298.450 /Арван сая хоёр зуун ерэн найман мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас тооцож гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.
6. Хийгдсэн ажлын тайланг нэгтгэн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Ц.Төрмандах/-т, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Дүүргийн Онцгой комиссын үер газар хөдлөлтийн аюултай тэмцэх Ажлын хэсэг /Ц.Төрхүү/-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
......оны .... -р сарын ..... өдрийн .....-р
захирамжийн нэгдүгээр хавсралт
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ШААРДАГДАХ ЗАРДАЛ
|
№ |
Нэр төрөл |
Нэг бүрийн үнэ /төг/ |
Тоо ширхэг |
Бүгд үнэ |
|
1 |
Шатахууны зардал
|
ДТ- 1680 төг |
175 л |
294 000 |
|
АИ-92 1660 төг
|
94 л |
156 000 |
||
|
2 |
Опуд цув |
70 000 |
10 ш |
700 000 |
|
3 |
Усны гутал |
70 000 |
20 ш |
1 400 000 |
|
4 |
Мотопомп |
1 485 000 |
2 ш |
2 970 000 |
|
|
ДҮН |
5 520 000 |
||
|
“БУЯН-ХӨХИЙ” ХХК-НЫ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН ТООЦОО
|
|
д/д |
Материалын нэр |
Хэмжих нэгж |
тоо |
Нэг бүр үнэ |
Нийт үнэ. |
Талбайн хэмжээ |
|
1 |
Хлорын шохой |
кг |
150 |
4500 |
675 000 |
|
|
2 |
Экоцид С |
кг |
40 |
30000 |
1 200 000 |
|
|
3 |
Хибескол /гар ариутгагч/ |
л |
2 |
20 000 |
40 000 |
40 000 |
|
4 |
Ариутгасан сүү |
л |
20 |
2 200 |
44 000 |
40 000 |
|
|
ДҮН |
|
|
|
1 959 000 |
13 000м2 |
|
1 м2 талбайд 1 л уусмал зарцуулна. Экоцид С бэлдмэлийг 1 тн усанд 3 кг хийнэ. Хлорын шохойн 3%-ийн уусмал 2 тн усанд 10 кг хийнэ.
|
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ЗАРДАЛД
|
д/д |
Овог, нэр |
Албан тушаал |
1 хоногт олгох хөлс |
3 хоног |
|
Ажлын ахлагч |
Захирал их эмч |
А.Амарбаян |
25 000 |
75 000 |
|
1-р групп |
1 грүппд 3 хүн |
Жолооч Халдваргүйжүүлэгч Малын эмч |
25 000 25 000 25 000 |
225 000 |
|
2-р грүпп |
1 грүппд 3 хүн |
Жолооч Халдваргүйжүүлэгч Малын эмч |
25 000 25 000 25 000 |
225 000 |
|
ДҮН 525 000 |
||||
ТЭЭВРИЙН ЗАРДАЛД
|
д/д |
Төрөл |
Явах км |
Зарцуулах шатахуун |
Нэг бүр үнэ |
Шатахууны үнэ |
|
1 |
Халдваргүйтгэлийн ДУК машин |
800 км |
184 л |
1770 |
325 680 |
|
2 |
Халдваргүйтгэлийн тоноглосон машин |
800км |
96 л |
1770 |
169 920 |
|
3 |
Мотопомп |
|
83 л |
1660 |
137 780 |
|
4 |
ДТ 93-39 УНА |
700 |
91 л |
1770 |
161 070 |
|
|
ДҮН |
|
|
|
794 450 |
|
|
НЙЙТ ДҮН |
|
|
|
3 278 450 |
ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГТ ШААРДАГДАХ ЗАРДАЛ
|
д/д |
Гудамж, замын байршил |
Тайлбар |
Тоо ширхэг |
Нийт үнэ |
|
1 |
Замын цагдаагийн тасгийн байрны хойд талд |
Үерийн даланг хязгаарласан суурин блок нурах аюултай болсон. |
Дээр нь байгаа зөвшөөрөлгүй төмөр гражыг нүүлгэж суурийг дахин засвар хийх |
Суурийг засварлахад 1 500 000 төгрөг |
|
ДҮН 1 500 000 |
||||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
