Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
2016 оны 05 сарын 25 өдөр Дугаар А / 227
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/336 дугаар захирамжийгтус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монгол наадам цогцолборт зохион байгуулсугай.
2. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын хэсгийг 1 дүгээр, хөтөлбөрийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Арга хэмжээнд шаардагдах төсвийг батлууж, үйл ажиллагааг өндөр хэмжээнд зохион байгуулж, тайланг танилцуулахыг ажлын хэсэг /Ш.Хажидмаа/-т даалгасугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
...... оны ..... дугаар сарын ....ны өдрийн
..... –р захирамжийн нэгдүгээр хавсралт
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Дарга: Ш.Хажидмаа -Засаг даргын орлогч
Гишүүд: С.Болорцэцэг-Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга
Б.Оюунбилэг-Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Г.Ууганбаяр-Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
У.Буянболор-Хэвлэл мэдээллийн албаны дарга
М.Баяраа - Боловсролын хэлтсийн дарга
Д.Баасансүрэн–Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга
Б.Баярмагнай-Хөдөлмөрийн хэлтсийн дарга
Г.Ганхүү-Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга
Ш.Цогбаатар-Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга
С.Жавхланбаатар-Онцгой байдлын хэлтсийн дарга
Д.Сүнжидмаа-Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч
Э.Энхтуул –Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Ц.Ганхүү-Биеийн тамир, спорт хорооны дарга Н.Дэлгэр –Засаг даргын Тамгын газрын
Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга: Х.Болоргэрэл -Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
...... оны ..... дугаар сарын ....ны өдрийн
..... –р захирамжийн хоёрдугаар хавсралт
МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
12:00-12:30 цаг: СХД-ийн авяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт
12:30-13:20 цаг: Нээлтийн арга хэмжээ
13:20-13:50 цаг: Авъяас хүүхдийн ордны сурагчдын тоглолт
13:50-14:20 цаг: Дууны тэмцээн /2 насны ангиллаар/
14:20-14:50 цаг: Авъяас хүүхдийн ордны сурагчдын тоглолт
14:50-15:20 цаг: Хүүхэлдэйн киноны баатруудын дүрд хэн сайн хувирах вэ ?
15:20-15:50 цаг: Авъяас хүүхдийн ордны сурагчдын тоглолт
15:50-16:20 цаг: Шагнал гардуулах ажиллагаа
16:20-16:50 цаг: СХД-ийн авяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт
16:50-17:20 цаг: Шагнал гардуулах ажиллагаа
17:20-17:30 цаг: Хаалтын үйл ажиллагаа
УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Өсвөрийн бөхийн барилдаан /2 насны ангиллаар/
“Миний мэдэх Монгол наадам” сэдэвт гар зургийн уралдаан /3 насны ангиллаар/
Өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн /2 насны ангиллаар/
Хүүхдийн дууны аварга шалгаруулах тэмцээн / 2 насны ангиллаар/
“Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн
Унадаг дугуйн уралдаан /5 насны ангиллаар/
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
