Төгсөлтийн шалгалтын комисс байгуулах тухай
2016 оны 05 сарын 25 өдөр Дугаар А /228
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүлийн 29.2 дах хэсэг, Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Сайдын 2008 оны 112, 2010 оны 361 дүгээр тушаал, Сангийн Сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулиудын 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалт зохион байгуулах дүүргийн комиссыг нэгдүгээр, шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалтын материал, суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхийг суралцагч тус бүрээр хувилж олшруулахад шаардагдах бичиг хэргийн болон унаа, утасны төлбөрт шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Төгсөлтийн шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах 355.000 /гурван зуун тавин таван мянга/ төгрөгийг Боловсролын хэлтсийн холбогдох зардлаас гаргахыг Боловсролын хэлтсийн дарга /М.Баяраа/-д зөвшөөрсүгэй.
3. Төгсөлтийн шалгалтыг өндөр түвшинд зохион байгуулан, шалгалтын нэгдсэн болон бусад холбогдох мэдээ судалгааг цаг хугацаанд нь гарган дүгнэлт хийж, үйл ажиллагаандаа тусган ажиллахыг комиссын дарга /М.Баяраа/, ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад үүрэг болгосугай.
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг илтгэх хуудсаар танилцуулахыг комиссын дарга /М.Баяраа/-д үүрэг болгосугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны ....сарын .....өдрийн ..... тоот
захирамжийн нэгдүгээр хавсралт
2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ДҮҮРГИЙН КОМИССЫНБҮРЭЛДЭХҮҮН
Комиссын дарга:
М.Баяраа Боловсролын хэлтсийн дарга
Гишүүд:
Б.Бадамханд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн
Б.Бадамханд Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн
Ч.Гэрэлцэцэг Боловсролын хэлтсийн бага боловсрол
хариуцсан мэргэжилтэн
Б.Оюун 62-р сургуулийн математикийн багш
Н.Үүрцайх 65-р сургуулийн монгол хэлний багш
Г.Байгалмаа 67-р сургуулийн монгол хэлний багш
Ш.Уранчимэг 76-р сургуулийн физикийн багш
А.Баяртогтох 104-р сургуулийн математикийн багш
Г.Рэнжиндорж 105-р сургуулийн математикийн багш
Д.Түмэннасан 107-р сургуулийн монгол хэлний багш
Нарийн бичиг:
С.Буян-Отгон Боловсролын хэлтсийн албан ба насан
туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны ....сарын .....өдрийн ..... тоот
захирамжийн хоёрдугаар хавсралт
2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ТӨСӨВ
|
д/д |
Зарцуулалтын төрөл |
Тоо ширхэг |
Нэг бүрийн үнэ |
Бүгд үнэ /төгрөгөөр/
|
|
1 |
Бичгийн цаас |
5 |
8000 |
40000 |
|
2 |
Каноны хор |
1 |
75000 |
75000 |
|
3 |
Төгсөлтийн шалгалтын комиссын унааны мөнгө |
12 хүн – 5 өдөр |
2000 |
120000 |
|
4 |
Төгсөлтийн шалгалтын комиссын утасны мөнгө |
12 хүн |
10000 |
120000 |
|
|
Нийт дүн |
355000 |
||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
