Сургалт зохион байгуулах тухай
2016 оны 05 сарын 26 өдөр Дугаар А / 231
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоол,Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 36 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/381 дугаар захирамж, дүүргийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны А/40 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Цэргийн дүйцүүлэх албанд 2016 онд элсүүлсэн алба хаагчдад цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг 2016 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 17-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулсугай.
2. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалтанд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
3. Сургалтанд шаардагдах зардал 1.906.132 /нэг сая есөн зуун зургаан мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын зардлаас гаргахыг нягтлан бодогч /Г.Нарантуяа/-д зөвшөөрсүгэй.
4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хавсралт
Дүйцүүлэх албан хаагчдын сургалтанд шаардагдах зардал, төгрөгөөр
|
д/д |
Зардлын төрөл |
Хүний тоо |
Нэг бүрийн үнэ |
Зай хэмжээ |
Бүгд |
Зөвшөөрсөн |
Тайлбар |
|
1 |
Хувцасны зардал |
10 |
98000 |
10 ком |
980000 |
|
Китель өмд, малгай, захгүй цамц, лого эмбелем |
|
2 |
Сургалтанд оролцогсдод гардуулах батламж, тооцооны хуудас |
10 |
6000
|
10 ш |
60000 |
|
|
|
3 |
Дүйцүүлэх алба хаагчдад аранз иж бүрдлийн хамт |
10 |
80000 |
10 ком |
800000 |
|
|
|
5 |
Шатахууны зардал |
|
1670 |
250км-39.6л |
66132 |
|
ЗХ-ний 326-р анги ирэх очих |
|
|
Бүгд |
|
|
|
1906132 |
|
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
