Хөрөнгө гаргах тухай
2016 оны 05 сарын 26 өдөр Дугаар А / 234
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх арга хэмжээний зардлын төсвийг хавсралтаар баталсугай.
2. Үйл ажиллагаанд шаардагдах 8.720.800 /найман сая долоон зуун хорин мянга найман зуун/ төгрөгний зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй.
3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахыг Ажлын хэсэг /Ш.Хажидмаа/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
