Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

6

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2016  оны 05 сарын 3өдөр                                 Дугаар А / 240

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаал, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны А/47 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 1 аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлснийг хавсралтаар баталсугай.

            2. Энэ захирамж гарсантай холбогдуулан 2014 оны А/130 дугаар захирамжийн иргэн Т.Баттөрд хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

            3. Газар эзэмших эрх нь баталгаажсан дээрхи аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай. 

 

ДАРГА                        М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.