Хүндэтгэл үзүүлэх тухай
2016 оны 05 сарын 31 өдөр Дугаар А / 241
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухайхуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 57 дугаар зарлигаар тус дүүргээс алдарт эхийн одонгоор шагнагдсан эхчүүдэд баяр хүргэж хүндэтгэл үзүүлэх ажлыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгуулсугай.
2. Хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах төсвийг хавсралтаар баталсугай.
3. Батлагдсан төсвөөр зарцуулагдах 1.080.000 /Нэг сая наян/ мянган төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй
ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны ....сарын .....өдрийн ..... -р
захирамжийн хавсралт
ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ ТӨСВИЙН ЗАДАРГАА
|
Д/Д |
Зардлын утга |
Тоо хэмжээ |
Нэгж үнэ |
Нийт үнэ |
|
1 |
Амьд цэцэг /Сарнай/ |
360 |
3000 |
1.080.000 |
|
Нийт үнэ |
1.080.000 |
|||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
