Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Гэрээг сунгах тухай

8

2015.07.10                          А/293

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/35 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Байгууллагын тогтвортой байдлыг ханган дүүргийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээ 2015 оны эхний хагас жилд “Бүрэн хангалттай”, “Хангалттай” биелүүлэн ажилласан “Алтанцэгцүүхэй”, “Одонт манал”, ажил сайжруулах үнэлгээтэй ажилласан “Өнө ачит” өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган байгуулсугай.

            2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч  /Н.Ганаа/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                        М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.