Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай
2016 оны 06 сарын 03 өдөр Дугаар А / 244
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 31 дүгээр зүйл, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 2 иргэн, 5 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчилсөнийг хавсралтаар баталсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2007 оны 418 угаар захирамжийн Логхоум Лимитед ХХК, 2016 оны А/32 дугаар захирамжийн Борхуст хайрхан ХХК, 2015 оны А/377 дугаар захирамжийн Их-Үүлс инвестмеэнт ХХК, 2016 оны А/210 дугаар захирамжийн С.Нямжав, 2015 оны А/505 дугаар захирамжийн Алтернатив клин энержи ХХК, 2016 оны А/65 дугаар захирамжийн Стармебель ХХК, 2015 оны А/505 захирамжийн Ж.Цэрэнчимэд нарт хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийнӨмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
