Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай
2016 оны 06 сарын 06 өдөр Дугаар А / 248
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 13 иргэний газар эзэмших эрхийнгэрчилгээний хугацаа сунгасныг нэгдүгээр хавсралтаар, 6 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчилж баталгаажуулсаныг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2011 оны 48 дугаар захирамжийн Ч.Цэрэнпагма, П.Дэжид, 2010 оны 466 дугаар захирамжийн Б.Батболд, О.Саруул, Ш.Самбуу, Д.Базаргэлгээ, 2007 оны Б.Ганбат, 2011 оны 33 дугаар захирамжийн С.Бямбажав, 2002 оны Б/74 дугаар захирамжийн Л.Дэмбэрэлням, 2003 оны 30 дугаар захирамжийн Ж.Элбэгдож, 2004 оны 30 дугаар захирамжийн Ж.Элбэгсайхан, 2005 оны 30 дугаар захирамжийн Д.Отгон, 2007 оны 141 дүгээр захирамжийн Д.Дорж, 2008 оны 51 дүгээр захирамжийн Ч.Отгонбаяр, 2011 оны 254 дүгээр захирамжийн Т.Мөнхчимэг, Г.Гантулга, 2004 оны 163 дугаар захирамжийн Д.Бямбажаргал, 2011 оны 251 дүгээр захирамжийн Д.Бямбажаргал, 2010 оны 466 дугаар захирамжийн Х.Батхуягт нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
