Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай
2016 оны 06 сарын 03 өдөр Дугаар А / 245
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дэх хэсэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 10 аж ахуйн нэгж, 10 иргэний газар эзэмших эрхийн хугацааг сунгасныг хавсралтаарбаталсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2010 оны 255 дугаар захирамжийн Х.Дариягүль, 2010 оны 467 дугаар захирамжийн С.Ариунсанаа, 2010 оны 141 дүгээр захирамжийн Д.Ганбаатар, 2010 оны 141 дүгээр захирамжийн Ц.Баасанжаргал, 2010 оны 467 дугаар захирамжийн П.Дарханжаргал, 2011 оны 87 дугаар захирамжийн Ачтан-Ачлал ХХК, 2011 оны 87 дугаар захирамжийн Хамаг Монгол Холдинг ХХК, 2009 оны 335 дугаар захирамжийн Н.Цогт-Очир, 2011 оны 255 дугаар захирамжийн И.Болдбаатар, 2009 оны 123 дугаар захирамжийн Т.Баасанхүү, 2011 оны 87 дугаар захирамжийн Ногоон-Эрдэнэс ХХК, 2011 оны 87 дугаар захирамжийн Монгеофизик ХХК, 2007 оны 273 дугаар захирамжийн Эрчин-Он ХХК, 2011 оны 260 дугаар захирамжийн Б.Анхбаяр, 2011 оны 260 дугаар захирамжийн С.Оюунжаргал, 2010 оны 101 дүгээр захирамжийн Заяу тайж ХХК, 2010 оны 141 дүгээр захирамжийн Мөнхбилгүүн ХХК, 2010 оны 83 дугаар захирамжийн Тулга-Энх ХХК, 2011 оны 235 дугаар захирамжийн Флуид Контролс ХХК, 2010 оны 467 дугаар захирамжийн Сутайнбуянт ХХК нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийнӨмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
