Зочид төлөөлөгч хүлээн авах тухай

1

 

2015.07.08                   А/290

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын орлогч дарга Ёшихару Сүзүки тэргүүтэй төлөөлөгчдийг2015 оны 07 дүгээр  сарын 17-ноос 18-ны өдрүүдэд хүлээн авсугай.

            2. Төлөөлөгчдийг хүлээн авахад шаардагдах төсвийн тооцоог хавсралтаар баталсугай.

            3. Батлагдсан төсөвт зарцуулагдах 1.690.600 /нэг сая зургаан зуун ерэн мянга зургаан зуун/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Гадаад зочны зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

4. Зочид төлөөлөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны үйл ажиллагааны журам”-ыг баримтлан, зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015оны .......-р сарын .......-ны өдрийн

........-р захирамжийн хавсралт

 

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ИЗҮНОКҮНИ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВАХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО

 

д/д

Зардлын нэр

Тоо ширхэг

Тайлбар

Нэг бүрийн үнэ /төг/

Нийт үнэ

/төг/

1

Төлөөлөгчдөд үйлчлэх унааны зардал

 

1 машин 

 

 

Түрээс 2 өдөр / шатахуун орсон /

 

280.000

 

100%.000

2

 

Өдрийн хоол

 

 

10  хүн

 

 

 

 

35.000

 

 

350.000

3

Оройн хоол

13 хүн

 

50.000

650.000

4

Бэлэг дурсгал

3 ш

 

35.000

105.000

5

Хулдаасан хэвлэл

3.2 м2

 

8.000

25.600

Нийт

1.690.600

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.