Үнэлгээний хороо байгуулах тухай
2016 оны 06 сарын 06 өдөр Дугаар А / 253
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 заалт, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дэх хэсэг 2015 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/3 дугаар тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны А/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Т.Сүхбаатар/-нд, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /Ш.Бат-Өлзий/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Г.Отгонбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн нэгдүгээр хавсралт
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Үнэлгээний хорооны дарга: Т.Сүхбаатар
Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга
Гишүүд: Ө.Норовдэмид
Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн
Д.Жаргалмандах
Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер
П.Бат
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн
Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга: С.Содгэрэл
Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хоёрдугаар хавсралт
|
ХУДАЛДАН АВАХ АЖЛЫН ЖАГСААЛТ |
|||
|
д/д |
Төсөл арга хэмжээний нэр |
Хүчин чадал, байршил, хэмжээ |
Батлагдсан төсөв /сая.төгрөг/ |
|
1 |
Дээвэр засвар |
Ирээдүй цогцолбор сургууль |
40,0 |
|
2 |
Тоглоомын талбай байгуулах |
20-р хороо |
20,0 |
|
3 |
Тоглоомын талбай засварлах |
4-р хороо |
15,0 |
|
4 |
Сагсан бөмбөгийн талбай байгуулах |
11-р хороо |
25,0 |
|
5 |
Орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг тохижуулах |
25-р хороо |
23,7 |
|
6 |
Автомашин авах |
5,7,26-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төв |
30,0 |
|
7 |
Хаш чулуун ор худалдан авах |
22, 25, 26-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв |
20,0 |
|
8 |
Хэлмэгдэгсдийн хөшөө орчинд байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнгийн 38,7га газрын эргэлтийн цэгийг тогтоож байр зүйн зураг гаргуулах |
32-р хороо |
28,3 |
|
|
Нийт |
|
202,0 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
