Магадлан итгэмжлэх гэрчилгээ олгох тухай
2016 оны 06 сарын 09 өдөр Дугаар А / 254
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 147 дугаартогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн нутаг дэвсгэрийннам даралтын халаалтын зуух ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг үндэслэн “Магадлан итгэмжлэх гэрчилгээ” олгох ажлыг зохион байгуулахыг Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
2. “Магадлан итгэмжлэх гэрчилгээ” олгох аж ахуйн нэгж байгууллагын нэрсийг хавсралтаар баталсугай.
3. “Магадлан итгэмжлэх гэрчилгээ”-г хэвлүүлэхэд шаардагдах зардал 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийгбичиг хэргийн зардлаас гаргахыг Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй.
4. Захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Н.Ганхүү/, тусгай зөвшөөрлийн бичилт, олголт, хураамжинд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын нябо /Г.Нарантуяа/-д тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
____оны___сарын ____ны өдрийн
______захирамжийн хавсралт
ШААРДАГДАХ ЗАРДАЛ
|
№ |
Зардлын нэр |
Тоо ширхэг |
Нэг бүрийн үнэ |
Нийт үнэ |
Хянасан |
Зөвшөөрсөн |
|
1 |
Магадлан итгэмжлэх гэрчилгээ |
50 |
2000 |
100.000 |
|
|
|
Нийт |
|
|
100.000 |
|
|
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
