Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай
2016 оны 06 сарын 09 өдөр Дугаар А / 256
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.2.5, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаар захирамжыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдалд шалган туслах үзлэгтэй холбогдуулан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст команд штабын дадлага сургуулийг 2016 оны 06 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд, Мал эмнэлэг үржилийн алба Буян Хөхий ХХК, Бамбуу ХХК, РЭЗ ХХК-д гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 06 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд, Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт 9 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд команд штабын сургуулийг тус тус зохион байгуулахыг Онцгой байдлын хэлтсийн дарга /онцгой байдлын хошууч Ц.Төрмандах/-д даалгасугай.
2. Захирамжийн хэрэгжтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хажидмаа/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
