Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

1

Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

 2016  оны 06 сарын 10 өдөр                                 Дугаар А / 260

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаартушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХнь: 

1. Тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхрын 8 дугаар гудамжинд,  Төрийн тусгай хамгаалалтын газарт 100 м2 газрын радио холбооны хэрэгслийн  дахин дамжуулах төхөөрөмжийн цамхаг барих зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосугай. 

2. Уг газар эзэмших эрх олгогдсон газруудын схем зургийг батлуулах, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны  алба  / Г.Баярсайхан /-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.