Ус ашиглуулах зөвшөөрөл олгох тухай

1

Ус ашиглуулах зөвшөөрөл олгох тухай

2016  оны 03 сарын 21 өдөр                                 Дугаар А / 103

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Усны  тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, 28.8 дахь заалт, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2016 оны 02 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    Үйлчилгээний  зориулалтаар ус ашиглах хүсэлт ирүүлсэн  “Мон-Экаунт” ХХК-д арван жилийн хугацаагаар ус ашиглах зөвшөөрөл олгосугай.

 

2.    Ус ашиглагч байгууллагад Ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулах, усны ашиглах боломжит нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.

 

3.    Усны мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон мэдээ, тайланг жил бүр                   12 дугаар сарын 25-ны дотор Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст ирүүлж байхыг ус ашиглагч байгууллагын удирдлага                 /Б.Чинтуяа/-д  даалгасугай. 

 

 

ЗАСАГ ДАРГА                                         М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.