Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай

3

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2016  оны 03 сарын 25 өдөр                                 Дугаар А / 117

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а” заалт, 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.5 дахь заалт, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.20 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Улсын Онцгой Комиссын 2016 оны 01 дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, албан даалгавар, сэрэмжлүүлэг, санамж гаргаж, байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлыг  2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны дотор, 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулж явуулсугай.

 

2.  Ой  хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн  ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг тухайн нутагтаа эргүүл хийх, ой хээрийн түймэр гарсан үед бэлэн байхыг даалгаж,  ногоон бүсэд морин эргүүл хийх байршил, эргүүлүүдийн нэрсийг нэгдүгээр, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс ногоон бүсэд эргүүл хийх хуваарийг хоёрдугаар, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.  Дээрх ажилд шаардагдах зардал 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч             /В.Янжиндулам/-д зөвшөөрсүгэй.

 

4.  Морин эргүүлүүдийг “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр” -ийн хүрээнд гэрээ байгуулан, төсөл хэрэгжүүлэх замаар шийдвэрлэж урамшуулал олгохыг дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс /Б.Баярмагнай/-т үүрэг болгосугай.

5.  Дүүргийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, айл өрх, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх заавар, холбогдох хуулийг танилцуулах, морин эргүүлүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс /Ц.Төрмандах/, ногоон бүсийн байгаль хамгаалагч нарт даалгасугай.

 

6.  Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-нд даалгасугай.

 

7.  Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч /Ш. Хажидмаа/-д даалгасугай 

 

ЗАСАГ ДАРГА                                          М. ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны ....-р сарын ....-ны өдрийн .....-р
захирамжийн нэгдүгээр хавсралт

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН НОГООН БҮСЭД УРАМШУУЛАЛТ МОРИН ЭРГҮҮЛ ХИЙХ ХУВААРЬ

 

д/д

Явах маршрут

Эргүүл хийх хүний нэр

Хугацаа

1

Цагаан чулуут, Жаргалант, Бороож

Э. Хангарьд

/СХД 21-р хороо/

 

03 дугаарсарын 15-наас 06 дугаарсарын 15,  09 дүгээр сарын 15-наас  11 дүгээр сарын 15-ны өдөрхүртэл

2

Халзан, Мухар

Л. Жанцансамбуу

/СХД 21-р хороо/

3

Нарийн, тарвагатай

Ш. Эрхэмбаяр

/СХД 21-р хороо/

4

Сүүж уул, Цагаан даваа,  Шар хад

Н. Цэдэндаваа

/СХД 21-р хороо/

5

Ар гүнт, Ухны ам

Г. Буяндэлгэр

/СХД 21-р хороо/

6

Гүнт, Шар хад

М. Баатархүү

/ЧД 18-р хороо/

7

21 дүгээр хороо Аюушийн ам

М. Дашлодой

/СХД 21-р хороо/

8

Сааль, Дүүрэн

Н. Лхагважав

/СХД 21-р хороо/

9.

Баянгол

Ж. Цүлтэмжамц

/СХД 22-р хороо/

10

Баруун салаа богдын даваа

Л. Ганхуяг

/СХД 7-р хороо/

11

Баруун салаа нарангийн энгэр

Д. Энхбат

/СХД 1-р хороо/

12

Баруун туруун

Ю. Нэмэхбаяр

/СХД 23-р хороо/

13

Зүүн салаа

Д. Мөнхбат

  

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны ....-р сарын .... өдрийн .....-р
 захирамжийн хоёрдугаар хавсралт
 

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС НУТАГ ДЭВСГЭРИЙН НОГООН БҮСЭД ЭРГҮҮЛ ХИЙХ ХУВААРЬ 

Д/Д

Эргүүл хийх газрын нэр

Эргүүл хийх хэлтэс, албад

Хугацаа

1

Дүүргийн ногоон бүсээр явж хамтарсан шалгалт хийх

ЗДТГ-ын ДБТХ, ОБХ, МХХ, ЦХ /1, 2, 3/ ЗЦТасаг

03 дугаар сарын 15-ны  өдрөөс 06 дугаар сарын 15,                               09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15 хүртэл

2

Ар гүнт, Марцат, Толгойт, Цагаан бургастай, Бурхант

ЗДТГ-ын ДБТХ, ОБХ

3

Халзан, Мухар

ЗДТГ-ын ДБТХ ОБХ, МХХ

4

Цагаан чулуут, Бороож, Жаргалант

ЗДТГ-ын ДБТХ,  ОБХ

5

Шар хад, Ар гүнт

ЗДТГ-ын ДБТХ ОБХ, МХХ, ЦХ

6

Сааль, Дүүрэн

ЗДТГ-ын ДБТХ,  ОБХ,  ЦХ

7

Эмгэнт, Тарвагатай, Аюуш

ЗДТ-ын ДБТХ, ОБХ МХХ, ЦХ

8

Нарийн, Шар хоолой, Хустай

ЗДТГ-ын ДБТХ, ОБХ, ЦХ, ЗЦТасаг

9

Тусгалт, Сүүж уул, амралт

ЗДТГ-ын ДБТХ, ОБХ, ЦХ, ЗЦТасаг

10

Баянгол, Тахил, Шижир

ЗДТГ-ын ДБТХ, ОБХ, ЦХ, ЗЦТасаг

11

Баруун салаа

ЗДТГ-ын ДБТХ, ОБХ, ЦХ, ЗЦТасаг

12

Зүүн салаа

ЗДТГ-ын ДБТХ, ОБХ, ЦХ, ЗЦТасаг

13

Баруун туруун

ЗДТГ-ын ДБТХ, ОБХ, ЦХ, ЗЦТасаг

 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны ....-р сарын .... өдрийн .....-р
 захирамжийн гуравдугаар хавсралт

 ЗАРДЛЫН ТООЦОО 

 

д/д

Зарцуулалт

Тоо хэмжээ

Нэгж үнэ /төг/

 

Бүгд үнэ

/төг/

 

 

1

 

Тээврийн зардал

2450 км-680 литр

 

1580

65000

2

Морин эргүүлийн үнэмлэх

13

5000

65000

ДҮН

 

130.000






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.