“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай
2016 оны 05 сарын 11 өдөр Дугаар А / 204
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 24 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулсугай.
2. Дээрх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, төлөвлөгөөг хоёрдугаар, шаардагдах зардлын төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээнд шаардагдах 2,600,000 /Хоёр сая зургаан зуун мянга/ -н төгрөгийн зардлын төсвийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гарган санхүүжүүлэхийг Тамгын газар /Ш. Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй.
4. Мод тарих ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж,тарьсан модыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан өгч, холбогдох мэдээ тайланг Засаг даргад танилцуулж, удирдах дээд байгууллагуудад хүргэж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш. Хажидмаа/-д даалгасугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн дарга Ш. Хажидмаа Засаг даргын орлогч
Гишүүд А. Пүрэвсүрэн Захиргаа, хуулийн хэлтсийн дарга
Т. Сүхбаатар Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга
Г. Ууганбаяр Худалдаа үйлчилгээний хэлтсийн
дарга
Б.Оюунбилэг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
У. Буянболор Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга
Г. Отгонбаяр Аж ахуйн тасгийн дарга
Хороодын Засаг дарга нар
Д. Мөнхцэцэг “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ”
ОНӨААТҮГ-ын захирал
С. Мөнхбат “Тээвэрлэлт үйлчилгээний төв”
ОНӨААТҮГ-ын Захирал
Нарийн бичгийн дарга Э. Урансүх Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн
Байгаль, орчин, ногоон байгууламж
хариуцсан мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хавсралт
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө
|
№ |
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах ажилтан /хэлтэс алба/ |
|
1 |
Дүүргийн засаг даргын тамгын газрын мод тарих газар, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТГ модны нүх ухуулах арга хэмжээ авч ажиллах |
05/10-13 |
Т. Сүхбаатар Э. Урансүх |
|
2 |
Элс, хар шороо, бууц татан авч ирж хөрсийг бэлтгүүлэх. |
05/11-13 |
Дэд бүтэц, тохижилтын хэлтэс |
|
3 |
Тарьц, суулгац татан авч ирж, хуваарьлалт хийх |
05-11-14 |
Ажлын хэсэг |
|
4 |
Усны асуудлыг шийдвэрлүүлж мод тарих нөхцөл бололцоог хангах |
05/11-14 |
Дэд бүтэц, тохижитын хэлтэс |
|
5 |
“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн Нээлтийн арга хэмжээний хөтөлбөр боловсруулж, бэлтгэл ажил хангах |
05/13-14 |
Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, ХМОНХА |
|
6 |
Хороо, ААНБ, айл өрхүүд өөрийн эзэмшил газарт мод тарих бэлтгэл хангуулж, хөрс боловсруулалт, тарьц суулгац бэлтгүүлэх |
05/10-13 |
Ажлын хэсэг, Хороодын Засаг дарга нар |
|
7 |
Хашаандаа мод, сөөг тарьсан айл өрхийг урамшуулах ажлыг зохион байгуулах. |
05/13-14 |
Т. Сүхбаатар Э. Урансүх |
|
8 |
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд тарих мод, сөөгийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас татан авч ирж, хуваарьлалт хийж тараан, тариулах |
05/13-14 |
Дэд бүтэц, тохижилтын хэлтэс |
|
9 |
-Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-ийн хүрээнд зохион байгуулсан ажлын мэдээ тайланг гаргаж Дүүргийн Засаг дарга, удирдах дээд байгууллагуудад хүргэх. |
05/14 |
Э.Урансүх /Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга/ |
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хавсралт
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулахад шаардагдах зардлын төсөв
|
Д/д |
Зардлын төрөл |
Тоо, хэмжээ |
Шаардагдах зардал /төгрөг/ |
|
|
Нэг бүрийн |
Нийт |
|||
|
1 |
Тарьц, суулгац худалдан авах /олон төрлийн мод/ |
400 |
|
2,500,000 |
|
2 |
Мод тээвэрлэх шатахуун |
|
|
100,000 |
|
9 |
Нийт зардал |
|
|
2,600,000 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
