Захиалагчийн хяналт тавих тухай

2

2015.07.07                                 А/287

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/58 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Орон нутгийнхөгжлийн сан, улс, нийслэл, дүүрэг, хандив тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх  хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлуудад захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГазар/Ч.Баттулга/-т, тус албатай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж хэрэгжилтэнд хяналт тавихыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т  тус тус үүрэг болгосугай.

2. Захиалагчийн алба Орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай байгуулсан гэрээний дагуу техник хяналтын зардлыг санхүүжүүлж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг  Засаг даргын Тамгын газар  /С.Мөнхчулуун /-т даалгасугай.

 3. Энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан Засаг даргын 2014 оны 07 сарын 23-ны өдрийн А/272 дугаар захирамжыг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                              М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.