Ой, хээрийн түймэр унтраасан зардал нөхөж олгох тухай
2016 оны 06 сарын 17 өдөр Дугаар А / 265
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 3.5 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалыг тус тус үндэслэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24дүгээр хороо Баруун салаа Нумтын аманд гарсан ой, хээрийн түймэрийг унтраахад гарсан шаардагдах зардал 570.000/таван зуун далан мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас тооцож гаргахыг Тамгын газрын дарга /Ш.Бат-Өлзий/-д зөвшөөрсүгэй.
2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хажидмаа/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
