
2015.07.06 А/282
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 1.5 а заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монголын ард түмний өв уламжлал,ёс заншил, үндэсний хувцасны гайхамшиг, түүний арвин их түүх соёлыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсугай.
2. “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. .
3. Үйл ажиллагаанд зарцуулагдах 5.544.500 /таван сая таван зуун дөчин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.
4. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Н.Ганаа/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015оны .......-р сарын .......-ны өдрийн ........-р захирамжийн нэгдүгээр хавсралт
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2015” НААДАМ ЗОХИОН
БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн Н.Ганаа Дүүргийн Засаг даргын Нийгмийн дарга бодлогын асуудал хариуцсан орлогч
Гишүүд А.Пүрэвсүрэн Захиргаа хуулийн хэлтсийн дарга
Б.Оюунбилэг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Б.Буянболор Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
албаны дарга
Г.Ууганбаяр Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
М.Баяраа Боловсролын хэлтсийн дарга
Ш.Хажидмаа Эрүүл мэндлийн дарга
Б.Батмөнх Ахмадын хорооны дарга
С.Мөнхцэцэг Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн
С.Оюундарь Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн
Г.Одбилэг Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол
хариуцсан мэргэжилтэн
Б.Баттөр Нийгмийн хөгжлийн хэлтсийн
мэргэжилтэн
Ө.Түмэн-Эрдэнэ Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
Нарийн бичгийн Н.Дэлгэр Нийгмийн хөгжлийн хэлтсийн
мэргэжилт
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015оны .......-р сарын .......-ны өдрийн
........-р захирамжийн хоёрдугаар хавсралт
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ-2015” АРГА ХЭМЖЭЭНИЙ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
|
Д/д |
Хийх ажил |
Хугацаа |
Ажлын хэсгээс хариуцах гишүүд |
Хамтран ажиллах байгууллагууд |
|
1, |
Дүүргийн Засаг даргын Захирамжаар ажлын хэсгийг байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах |
7-р сарын 01-02 |
Б.Оюунбилэг Н.Дэлгэр |
НХХ |
|
2. |
Арга хэмжээний хөтөлбөрийн төслийг боловсруулах, батлуулах |
7-р сарын 03-04 |
Б.Оюунбилэг Н.Дэлгэр |
НХХ |
|
3, |
Ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангах |
7-р сарын 06-ны дотор |
Н.Ганаа Н.Дэлгэр
|
НХХ |
|
4. |
Дэргэдэх газрын албан хаагч, иргэдэд мэдээлэл хүргүүлэх |
7-р сарын 08-ны дотор |
ЗХХэлтэс |
ЗХХ НХХ |
|
6 |
Цэцэрлэг сургууль багш сурагчдыг, зохион байгуулалттай бэлтгэж оролцуулах |
7-р сарын 08-ны дотор |
М.Баяраа Г.Очгэрэл |
Боловсролын хэлтэс НХХ |
|
8 |
Монгол үндэстэн ястаны хувцастай иргэдийг бэлдүүлэх /хороодод хуваарь гаргаж нэрс авах/ |
7-р сарын02-05 |
Ажлын хэсгийн гишүүд |
ЗХХ НХХ |
|
9 |
Соёлын ордноос бүжгийн хамтлаг авчрах |
7-р сарын 10 |
Э.Энхтунгалаг |
Соёлын ордон
|
|
10 |
Дарцаг, анонсны эх бэлдэж хэвлүүлэх |
7-р сарын 08-ны дотор |
Нийгмийн хөгжлийн хэлтэс |
|
|
11 |
Тус наадамд шаардагдах баатарын хувцас түрээслэх 2 морин тэрэг бэлтгэх |
7-р сарын 13 |
Ахмадын хороо Н.Дэлгэр |
|
|
12 |
Жаргалант тосгоноос уг арга хэмжээнд оролцуулах /9 морь бэлтгэж оролцох/ |
7-р сарын 13
|
Н.Ганаа Энхтунгалаг 21-р хороо хорооны засаг дарга |
Жаргалант тосгоны соёлын ордон |
|
13 |
Урлагийн тоглолт бэлтгэн оролцуулах |
7-р сарын 11, 12 |
НХХ Жаргалант тосгоны соёлын ордон
|
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
