Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүргийн 300 мянга гаруй иргэнд тохирсон төсвийг шударга хуваарилах нь чухал байна

5

Монгол Улсын хүн амын 10 хувь, нийслэлийн нутаг дэвсгэрийн 25 хувийг эзэлдэг том дүүрэг бол Сонгинохайрхан юм. Тус дүүрэг сар гаруйн өмнө шинэ Засаг даргатай болсон. Энэ хүн бол Ж.Сандагсүрэн. Түүнийг Сонгинохайрханчууд андахгүй. Дүүрэгтэйгээ ажил, амьдралаа холбоод10 гаруй жил болж байгаа түүний хувьд Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх шаардлагатай ажил, бүтээн байгуулалт гээд олон ажилд анхаарлаа хандуулж хийхээр төлөвлөжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хариуцлагатай ажил үүргийг авсныхаа дараа та “Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил” сэдэвт хөгжлийн форумыг зохион байгуулсан. Чухам яагаад үүнээс ажлаа эхлэв?

-Миний хувьд 2001 онд дүүрэгт ажиллаж байсан. Мөн 2012 онд дүүргийн Иргэдийн төлөөлөгчөөр ажилласан. Иймдээ ч Засаг дарга болоод Сонгинохайрхан дүүрэгтэй танилцах, иргэдийн аж амьдралыг мэдэх шаардлага надад байгаагүй л дээ. Дүүргийн санхүүгийн чадамж муу, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу гээд олон асуудал жилийн жилд л яригддаг. Энэ асуудлыг бага багаар шийдвэрлэдэг ч бүрмөсөн арилгаж чадаагүй байна. Дүүрэгт бий болсон бүхий л асуудлын эх үүсвэр нь санхүүтэй холбоотой. Дүүргээ гоё сайхан болгоё, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлье гэвэл эхлээд бид яаж мөнгөтэй болох вэ гэдгээ бодох ёстой болж байгаа юм. Иймээс миний хамгийн түрүүнд хийсэн ажил бол “Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил” форумыг зохион байгуулсан.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.