
2015.07.03 А/279
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Архивын тухай хуулийн 9 зүйлийн 9.5.1 заалт, Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/509 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн хэмжээнд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулах дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар улсын үзлэгт хамрагдах байгууллагуудын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Дүүргийн хэмжээнд салбар комисс байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, боловсролын байгууллагуудын хэмжээнд боловсролын салбар комисс байгуулж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээнд эрүүл мэндийн салбар комисс байгуулж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-т зохион байгуулалтыг хангаж байгууллагуудыг бүрэн хамруулж, үзлэгийг удирдамжийн дагуу чанартай явуулж, дүн тайланг нэгтгэн, авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн саналыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийн хамт нийслэлийн салбар комисст ирүүлж ажиллахыг тус тус үүрэг болгосугай.
- Дүүргийн салбар комисс дүүргийн хэмжээнд төрийн ажил үйлчилгээнд хамааралтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг: Эрүүл мэнд мэндийн салбар комисс улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг: Боловсролын салбар комисс улсын төсвөөс санхүүжилт авдаг хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүдийг үзлэгт тус тус бүрэн хамруулж ажиллахыг чиглэл болгосугай.
- Улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллага дотооддоо байгуулж, үзлэгийн бэлтгэл зохион байгуулалтыг сайтар хангаж, амжилттай дүгнүүлэх, салбар комиссоос үзлэг явуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг үзлэгт хамрагдах нийт байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болгосугай.
- Салбар комиссуудын болон үзлэгт хамрагдах байгууллагууддын ажлын бэлтгэл, зохион байгуулалт, явц байдалд урьдчилсан үзлэг, хяналт явуулж, тухай бүр холбогдох арга хэмжээг авч нийслэлийн салбар комисс тайлагнаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж ажиллахыг нийслэлийн архивын газар /С.Гаваа/-т үүрэг болгосугай.
- Нийслэлийн иргэдэд ажил үйлчилгээ үзүүлж ажилладаг хувийн хэвшлийн байгууллагуудын хүсэлтийг харгалзан архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр арга зүйн далан долоон мянга таван зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын /Ё.Гэрэлчулуунд/-т зөвшөөрсүгэй.
- Улсын үзлэг явуулахад шаардагдах нийт 50.677.500 /тавин сая зургаан зуун далан долоон мянга таван зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
- Улсын үзлэгийн хүрээнд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх нийслэл, дүүрэг, эрүүл мэнд боловсролын салбар комиссыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, үзлэгийн нэгдсэн дүн мэдээ болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, амжилттай дүн үзүүлсэн байгууллагын удирдлага, ажилтнуудыг шагнаж урамшуулах, хангалтгүй дүгнэгдсэн байгууллагын удирдлагуудад зохих арга хэмжээг төлөвлөж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг дүүргийн Тамгын газар /С.Мөнхчулуунд/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
_____оны_____сарын_____өдрийн
_-р захирамжийн нэгдүгээр хавсралт
САЛБАР КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН
|
Комиссын бүрэлдэхүүн |
Д/д |
Овог нэр |
Албан тушаал |
|
Комиссын дарга: |
1 |
С.Мөнхчулуун |
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
Комиссын орлогч дарга: |
2 |
А.Пүрэвсүрэн |
Захиргаа, хуулийн хэлтсийн дарга |
|
Комиссын гишүүд: |
3 |
Б.Оюунбилэг |
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга |
|
4 |
С.Болорцэцэг |
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга |
|
|
5 |
Б.Баярмагнай |
Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга |
|
|
6 |
Г.Ууганбаатар |
Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга |
|
|
7 |
Т.Сүхбаатар |
Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга |
|
|
8 |
У.Буянболор |
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга |
|
|
9 |
А.Баттулга |
Цэргийн штабын дарга |
|
|
10 |
Д.Пүрэвсүрэн |
Аж ахуйн тасгийн дарга |
|
|
|
11 |
М.Баяраа |
Боловсролын хэлтсийн дарга |
|
|
12 |
Г.Ганхүү |
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга |
|
|
13 |
Н.Энхтөр |
Нийгмийн даатгалын хэлтсийн дарга |
|
|
14 |
С.Мэндбаяр |
Дотоод аудитын албаны дарга |
|
|
15 |
Х.Батхүү |
Худалдан авах ажиллагааны албаны дарга |
|
Комиссын нарийн бичгийн дарга: |
16 |
Б.Ундрах |
Архивын мэргэжилтэн |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
