Газар албадан чөлөөлөх тухай

7

2015.06.24                        А/269

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь  хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дүгээр хэсгүүдийг,   тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тус дүүргийн нутаг, дэвсгэрт  нийтийн эзэмшлийн зам талбай болон явган зорчигчийн зам дээр орц гарц хаасан, мөн газар эзэмших зохих зөвшөөрөлгүй ТҮЦ,  павильон, тосны цэг, дугуй засвар, төмөр чингэлэг, контейнер, модон болон төмөр хашааг  албадан чөлөөлсүгэй.

2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Өмч, газрын алба /Г.Баярсайхан/-д, Замын цагдаагийн тасаг/С.Жавхланбаатар/-т,Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /Ш.Цогтбаатар-т/ Мэргэжлийн хяналтын  хэлтэс/Г.Ганхүү/-т  нарт тус тус  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.