Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

4

 2015.06.24                     А/268

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг , Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх  заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн 24 дүгээр хорооны Салхитын аманд ус түгээх байрны зориулалтаар 140 м2 газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаагаар  эзэмшүүлсүгэй.

2.  Уг газар эзэмших зөвшөөрөл олгогдсон  газрын схем зургийг батлуулах, газар ашиглалтын явцад  хяналт тавьж ажиллахыг Өмч, газрын харилцааны  алба  /Г.Баярсайхан/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.